быстрый займ на карту
Үзсэн: 310

ГЭР ХОРООЛЛЫН НУТАГ ДЭВСГЭРТ АГААРЫН БОХИРДЛЫН ХЯНАЛТ МОНИТОРИНГ, ТУРШИЛТ ЯВУУЛАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор УБ хотын төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж,байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулж “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт мониторинг, туршилт явуулах” ажлыг хэрхэн зохион байгуулах талаар сургалтыг Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодын Засаг дарга нар, идэвхтэн сонгуультан, иргэдийн дунд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажилтан Г.Гантуяа, Нийслэлийн Мэдээлэл Технологийн газрын мэргэжилтэн Г.Цогтдэлгэр нар оролцож холбогдох мэдээллийг хийлээ.

Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол дүүрэгт агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон Чингэлтэйчүүд 2019 оныг “ИРГЭДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлаж, энэ хүрээнд “ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” аяныг зарлаж, хийгдэж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook