быстрый займ на карту
Үзсэн: 328

ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЯНЫ ХҮРЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН 57 САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭН АЖИЛЛАЛАА

“Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор дүүргийн 2 дугаар хороонд энэ сарын 18-29-ний өдрүүдэд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг өрнүүлэн ажиллалаа.

Энэ хугацаанд тус хорооны 81 иргэний 140 гаруй санал, хүсэлтийг хүлээн авч 57 санал, хүсэлтийг шийдвэрлэн, 18 санал, хүсэлтийг холбогдох газар уламжлан, үлдсэн санал, хүсэлтийн хэрэгжилтийг хангахаар дүүргийн холбогдох хэлтэс, албадууд судлан ажиллаж байна.

Тус аяныг дүүргийн хэмжээнд 3 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулах бөгөөд иргэд та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.

Leave a Reply

  • Facebook