быстрый займ на карту
Үзсэн: 282

“ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” АЯНЫ ХҮРЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ КОМПАНИЙН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргээс 2019 оныг “ИРГЭДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлаж, энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, түүхий нүүрсний хэрэглээгүй орчныг бүрдүүлэх, “ЭКО ӨРХ”-ийн тоог нэмэгдүүлэх зорилготой “ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” аяныг өрнүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ” ХХК-ийн ажилтнуудтай дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар гэр, сууцаа хэрхэн дулаалах, утаагүй орчныг бүрдүүлэх, ямар дэвшилтэт тоног төхөөрөмжийг ахуйн хэрэгцээндээ хэрэглэх нь зохимжтой талаар мэдээллийг өгөхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоол болон Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд, агаар хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүд, аяны хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцууллаа.

ЦЭВЭР ТОХИЛОГ+УТААГҮЙ+АЯ ТУХТАЙ орчныг бүрдүүлэхэд ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ ЮМ…

 

Leave a Reply

  • Facebook