САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулж гэр хорооллын айл өрхүүд болон аж ахуйн нэгж, байгууллагын халаалт дулааныг хийн түлшээр хэрхэн шийдвэрлэж болох талаар Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Дашваанжил” ХХК-ны Гүйцэтгэх захирал Н.Баатаржав болон тус ХХК-ны Бизнес хөгжил харилцааны Албаны дарга Н.Мөнхбаяр нартай уулзаж харилцан санал солилцлоо. Энэ үеэр “Дашваанжил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баатаржав агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлж байгаа ажлууд болон цаашид Төрийн байгууллагатай хамтран ажиллах зорилготой тодорхой саналуудыг дэлгэрэнгүй танилцуулав. Уулзалтад дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол, ЧДЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од нар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook