быстрый займ на карту
Үзсэн: 276

ДҮҮРГИЙН НЭГТГЭСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРЛАА

Чингэлтэй дүүргийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний  өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн нэгтгэсэн тайлан, илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, түүнд нийцүүлсэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын нийцлийн дагуу материаллаг алдаагүй, үнэн, зөв, шударга илэрхийлэгдэж “Зөрчилгүй  санал  дүгнэлт”-ийн Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 25-ний  өдрийн 911 дугаартай Аудитын гэрчилгээг Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга С.Энхбаатар дүүргийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Эрдэнэбатад гардуулан өглөө. Тус дүүрэг нь 2010 оноос хойш 9 жил дараалан “Зөрчилгүй санал дүгнэлт”-ийг авч ажилласан байна.

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook