быстрый займ на карту
Үзсэн: 273

“ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” АЯНЫ ХҮРЭЭНД ЭЭЛЖИТ СУРГАЛТ, УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргээс 2019 оныг “ИРГЭДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлаж, энэ хүрээнд дүүрэгт хэрэгжиж байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд, агаар хөрсний бохирдлыг бууруулах, түүхий нүүрсний хэрэглээгүй орчныг бүрдүүлэх, “ЭКО ӨРХ”-ийн тоог нэмэгдүүлэх зорилготой “ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” аяны үйл ажиллагаа болон “СЭЛБЭ ДЭД ТӨВ”,”СЕРВИС ЦЕНТР+ДЭД БҮТЦИЙН ТӨВ”, “ШИНЭ ХОРОО ТӨСӨЛ”, “УБ +ЦЭВЭР АГААР ТӨСӨЛ”, “ДУЛААЛГЫН АЯН” -ны бодит үр дүнгийн талаар танилцуулж мэдээлэл солилцох, дэвшилтэт тоног төхөөрөмжийг иргэдэд сурталчлах, ахуйн хэрэгцээндээ хэрэглэж хэвших дадлыг олгох, амьдралын чанарыг дээшлүүлэх, мэдлэг олгох сургалтыг Чингэлтэй дүүргээс санаачлан шинээр байгуулсан “МЭДЭЭЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ”-д тогтмол зохион байгуулж байна. Сургалт, уулзалтыг дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол явуулж Төрийн болон Төрийн бус Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, цэцэрлэгийн Арга зүйч багш нар оролцлоо.

ЦЭВЭР ТОХИЛОГ + УТААГҮЙ + АЯ ТУХТАЙ орчныг бүрдүүлэхэд ИРГЭН БҮРИЙН ИДЭВХ ОРОЛЦОО ХАМГИЙН ЧУХАЛ ЮМ…

Leave a Reply

  • Facebook