Цэцэрлэгийн тогооч нарын ”Аварга тогооч” шалгаруулах уралдаан боллоо

         Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газар, Боловсролын хэлтэс “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-тай хамтран дүүргийн цэцэрлэгийн тогооч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, хүүхдийн хоол бэлтгэхэд гарч буй дэвшилтэт технологи, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор цэцэрлэгийн тогооч нарын мэргэжлийн ур чадварын “Аварга тогооч” шалгаруулах уралдаан зохион байгууллаа.

Уралдааныг 2-4 настай хүүхдэд зориулан нэг өдрийн хоолны цэс зохиож, технологийн   картыг гүйцэтгэсэн байдал,  хүүхдэд зориулан өгөгдсөн материалаар чимэглэл хийх, шинэ ногоогоор хоол хийх, онолын мэдлэгийн тестээр шалгах байдлаар зохион байгууллаа.

Уралдааныг   ШУТИС-ын хоол үйлдвэрлэлийн салбарын мэргэжлийн инженер- технологич, багш нар, МУ-ын зөвлөх инженер, мастер тогооч нар шүүж явууллаа.

Уралдаанд төрийн өмчийн цэцэрлэгийн 21 тогооч  оролцсоноос 2014 оны цэцэрлэгийн “Аварга тогооч”-оор 102 дугаар цэцэрлэгийн А. Оюун-Эрдэнэ шалгарч, дэд байрыг 9 дүгээр цэцэрлэгийн тогооч С. Оюунсүрэн, гутгаар байрыг 37 дугаар цэцэрлэгийн тогооч М. Цэвэлсүрэн, тусгай байрыг 174 дүгээр цэцэрлэгийн тогооч Б. Лхамхүү эзэллээ.

ШУТИС-ын хоол зүй судлалын багш доктор Г.Энхтайван хүүхдийн хоолны үйлдвэрлэлийн технологийн явцад анхаарах асуудлаар зөвлөлгөө өгч, Монгол Улсын мастер тогооч Д.Дэвшил хүүхдэд зориулан олдоц өргөн хэрэглээнд байгаа материал, түүхий эдээр чимэглэл хийх арга ажилллагаа үзүүллээ.

t1 t2 t3 t4 t6

Leave a Reply

  • Facebook