быстрый займ на карту
Үзсэн: 216

МЯНГАН ИРГЭНИЙ ТАЛАРХЛЫН БАЯР БОЛЛОО

“Хамтдаа хөгжье” хөтөлбөр, “Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төрийн байгууллагын шийдвэр гарах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд хамтран санаачлагатай ажилласан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг урамшуулах зорилготой “Мянган иргэний талархлын баяр” арга хэмжээг дүүргийн 6 дугаар хорооны Ажлын албанаас санаачлан зохион байгууллаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан  оролцож төр засгаас явуулж буй бодлого, шийдвэр, тус хороонд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хийж арга хэмжээнд амжилт хүслээ. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нутгийн захиргааны байгууллагаас явуулж буй бодлого, бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд танилцуулсан юм.

Тус арга хэмжээгээр 6 дугаар хороонд үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэд, сурагчдыг шалгаруулж НИТХ-ын хүндэт тэмдэг, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Чандмань одон, дүүргийн Засаг даргын Хөдөлмөрийн алдар медаль, Хүндэт тэмдэг, Монголын Залуучуудын холбооны нэрэмжит шагнал, Шилдэг сурагч медалиар тус тус шагнаж урамшуулсан юм. Мөн үеэр тус хорооны иргэд, сурагчдын нэгдсэн тоглолтыг толилууллаа. Мөн үеэр дүүргийн хэлтэс, албадууд нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээний талаар мэдээлэл хийж, эмнэлгийн анхан шатны үзлэг оношилгоог зохион байгуулж ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook