быстрый займ на карту
Үзсэн: 319

ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЯНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАЛАА

“Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор 1-19 дүгээр хороодод “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг 3 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өрнүүлэн ажиллаж байна.

Аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж иргэдэд танилцууллаа. Төлөвлөгөө, хуваарийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад, Засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс албадууд 1, 2, 6 дугаар хорооны иргэний танхимд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллалаа.

Энэ хугацаанд нэгдүгээр хорооны 105 иргэний 113 санал, хүсэлтийг хүлээн авснаас шийдвэрлэсэн 76, холбогдох газарт уламжилсан 17,   хоёрдугаар хорооны 81 иргэний 140 гаруй санал, хүсэлтийг хүлээн авснаас шийдвэрлэсэн 57, холбогдох газар уламжилсан 18, зургаадугаар хорооны 36 иргэний 61 саналыг хүлээн авснаас шийдвэрлэсэн 17, холбогдох газарт уламжилсан 9 санал хүсэлт байгаа бөгөөд үлдсэн санал, хүсэлтийг судлан хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook