быстрый займ на карту
Үзсэн: 212

“МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс Дүүргийн ЕБС-иудын дунд Хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, сурталчлах, хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол үндэсний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилготой “Монголын хүүхдүүд” урлагийн их наадмын нэгдүгээр үе шатыг “Хайрхан хөгжлийн төв”-д амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 6 сургуулийн 110 сурагч оролцсоноос Гоцлол дууны төрөлд 37 дугаар сургууль, Квартет, Дуэт дууны төрөлд 61 дүгээр сургууль, Зохиомжит бүжгийн төрөлд 57 дугаар сургууль, Ардын бүжгийн төрөлд 61 дүгээр сургууль, Орчин үеийн цэнгээнт бүжгийн төрөлд 17 дугаар сургууль, Гоцлол дууны төрөлд 57 дугаар сургууль, Гоцлол бүжгийн төрөлд 23 дугаар сургууль, Уран нугаралт төрөлд 61 дүгээр сургуулийн баг, сурагчид тэргүүн байр эзэлсэн байна.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

  

 

Leave a Reply

  • Facebook