быстрый займ на карту
Үзсэн: 220

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ЧИНГЭЛТЭЙЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭН АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ

“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган өнөөдөр боллоо. Чуулганы арга хэмжээнд БОАЖ-ын Сайд, Орчны Бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны дарга Н.Цэрэнбат, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нар оролцов.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулж “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт амьдрах орчны судалгаа хийхээр төлөвлөж байна. Энэхүү судалгааг иргэдээс авах хяналтын 648 сайн дурынхны баг болон бусад холбогдох албан тушаалтнууд мөн өнөөдрийн чуулганд оролцсон юм.

Арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлж агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриаллаа. Мөн Чингэлтэй дүүргээс агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээллийг Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, амьдрах орчны судалгаа хийх арга зүй, судалгаанд зориулсан програм хангамжийн танилцуулга, ажиллах заавруудын талаар мэдээллийг холбогдох албаныхан тус тус танилцууллаа.

 

Leave a Reply

  • Facebook