быстрый займ на карту
Үзсэн: 233

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 4 дүгээр сарын 10-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, цагийн холбогдолтой үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд 7 хоног бүр хийсэн ажлын гүйцэтгэл, хийх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх, Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахтай холбогдуулан 4 дүгээр сарын 08-26-ны өдрийг хүртэл хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх тухай захирамж гарч байгаа тул байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангах, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сургалтын үйл ажиллагаанд байгууллагууд идэвх санаачилгатай оролцох, сургууль цэцэрлэгийг барих газар чөлөөлөлтийн ажлыг онцгой анхаарч шуурхайлж ажиллах,  сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийг оновчтой тогтоох, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын асуудлыг шийдвэрлэх ажлыг судалж хэрэгжүүлэх,  дүүргийн нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж, ажил явуулах ямар гарц байгааг тодорхойлж нийслэлийн удирдлагад танилцуулж, шийдвэр гаргуулах, Газрын тухай хуулийн 40.1.6-дахь /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалтын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа газруудын судалгааг танилцуулах, эхний ээлжид эзэнгүй байгаа хашааны орчны тохижилт, ногоон байгууламж, зүлэгжилт хийлгэх шаардлага хүргүүлэх, шаардлагыг хугацаанд биелүүлэхгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах, хаврын хуурайшилттай улирал эхэлж буйтай холбогдуулан ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах, нийслэлийн хэмжээнд тохижилт, үйлчилгээний аяныг зохион байгуулах Захирагчийн ажлын алба, Орон сууцны хороолол болон гэр, хорооллын гудамж, талбайн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, хяналт тавих, гудамж талбайгаар явж газар дээр нь ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг тогтмол усалгаа чийгшүүлэлт хийх, үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ- гууд орчны хариуцсан талбайгаа моджуулах, ногоо зүлэгжүүлэх ажлыг байгууллага нэг бүрчлэн зохион байгуулах, 2019 онд нийслэлд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж албан бичиг шийдвэрлэлтийн тайланг танилцуулж, Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн штабын сургууль зохион байгуулах, ажлын төлөвлөгөө, зураглалыг нарийвчлан гаргах, Чингэлтэйн фестивалийн үеэр үндэстэн, ястны хувцас, эд хэрэгслийг иргэд олон нийт, жуулчдад сурталчлан таниулах ажлын бэлтгэл байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өгөв.

Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол хэлтэс, албадууд Цэвэр орчин-Чингэлтэйчүүдийн оролцоо төслийн хэрэгжилтийн тайлан, мэдээг хүргүүлэх, Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

  

Leave a Reply

  • Facebook