быстрый займ на карту
Үзсэн: 288

СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 1000 хүний суудалтай спорт цогцолборын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн явцтай УИХ-ын гишүүн Д.Ганболд газар дээр нь танилцаж, холбогдох асуудлуудаар үүрэг даалгавар өглөө.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 70 хувьтай, эрчимтэй явагдаж байна. Тус спорт цогцолборын барилгыг энэ оны 10 дугаар сар гэхэд ашиглалтад оруулах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганболд онцлон анхааруулсан.

Учир нь тус спорт цогцолбор ашиглалтад орсноор дүүргийн хүүхэд залуучуудад спортын олон төрлөөр хичээллэх, ялангуяа усан бассейн, хоккейн стандарт хангасан орчинд үнэ төлбөргүй бэлтгэл сургуулилт хийх, хичээллэх өргөн боломж нээгдэх юм.

 

Leave a Reply

  • Facebook