быстрый займ на карту
Үзсэн: 251

САНАЛАА ЦАХИМААР ӨГӨӨД САЙХАН ОРЧИНД АМЬДАРЦГААЯ

Дүүрэг, хороонд хэрэгжүүлэх тохижилт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлтөд иргэдийн саналыг тусгаж, тэдний оролцоог хангадаг нэг хэлбэр бол Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга билээ. Сангийн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу санал асуулгыг жил бүр зохион байгуулдаг.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд цахим хэлбэрээр буюу ухаалаг утасны аппликейшнээр санал авах үйл ажиллагаа 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 5 дугаар сарын 8-ны өдрийг дуустал 30 хоногийн хугацаанд зохион байгуулагдаж байна.

Иргэн та өөрийн утсан дээрээ “SmartUb” аппликейшнийг суулгаж саналаа өгөх боломжтойгоос гадна андройд биш утастай бол өөрийн харьяа хороо, хэсгийн ахлагчдаараа дамжуулан саналаа өгөх боломж нээлттэй юм.

Өөрийн болон бусдын амьдарч буй орчныг сайжруулах, эрүүл тохилог орчин нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэхийн тулд иргэд та бүхэн санал асуулгадаа идэвхтэй оролцоорой.

Leave a Reply

  • Facebook