быстрый займ на карту
Үзсэн: 295

ЧИНГЭЛТЭЙЧҮҮД “АГААР ,ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” УРИАН ДОР “ЦЭВЭР ОРЧИН ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО АЯН”-Д ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоолоор УБ хотын төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулж, иргэд, идэвхтэн сонгуультнууд гэр сууцаа хэрхэн дулаалах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг ахуйн хэрэгцээндээ хэрэглэж хэвших, түүхий нүүрс хэрэглэхгүй амьдралын чанараа дээшлүүлэхэд Төр захиргааны байгууллагаас иргэдийг дэмжиж байгаа төсөл хөтөлбөр, зохион байгуулж буй ажлуудын талаар мэдээлэл авах хүсэлт олноор ирж байна. Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол дүүргийн Мэдээлэл Инновацийн Төвд ажиллаж иргэд, идэвхтэн сонгуультан нартай уулзаж, санал солилцож, дүүргийн төр захиргааны байгууллагаас “ИРГЭДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж ажиллаа.

Leave a Reply

  • Facebook