быстрый займ на карту
Үзсэн: 469

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 4 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд идэвхтэй оролцох, бэлтгэл ажлыг эрчимтэй хангах, хороодын иргэдэд зарлан мэдээлэл хүргэхэд анхаарах, хороодын Гамшгаас хамгаалах албадыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж ажиллах, албан бичиг шийдвэрлэлтэд анхаарах, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Чингэлтэйн фестиваль арга хэмжээгээр Монгол үндэстэн, ястны хувцас, эдлэлийг хүүхэд залуус, иргэд, жуулчдад сурталчлан таниулах ажилд идэвхтэй оролцох зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.

Мөн үеэр дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол Цэвэр орчин-Чингэлтэйчүүдийн оролцоо төслийн хэрэгжилтийн тайлан, мэдээг хүргүүлэх, Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах ажилд идэвхтэй оролцох талаар үүрэг даалгаврыг өгөв. ЧДЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгавруудыг танилцууллаа.

 

Leave a Reply

  • Facebook