быстрый займ на карту
Үзсэн: 367

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төслийн явцтай танилцлаа.

“Дэд бүтцийн төв” төслийн эхний загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14га газарт хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 285 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох бөгөөд эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбоод байна.

Энэ үеэр албаны хүмүүс төслийн хэрэгжилт, түүний хүрээнд хийгдэх тохижилтын ажлын талаар танилцууллаа. Төслийн хүрээнд 285 айл өрхөөс 28 айл шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулсан. Мөн 14га газарт жишиг гудамж, авто болон явган зам, ногоон байгууламж, хиймэл нуур, гэрэлтүүлэг, камержуулалт иж бүрэн хийгдэх юм. Түүнчлэн инженерийн шугам сүлжээнд холбогдсон айл өрхийн төлөөлөлтэй уулзаж санал, сэтгэгдлийг нь сонссон юм.

Leave a Reply

  • Facebook