быстрый займ на карту
Үзсэн: 239

ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ээлжит мэдээллийн цаг 4 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. Мэдээллийн цагийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Захирамж, тушаалын төсөл боловсруулахад санхүүгийн анхан шатны баримт бүрдлийн хугацааг тусгах, албан бичиг, өргөдөл, гомдол шийдвэрлэлт, ажлын цаг ашиглалтад анхаарч ажиллах, Чингэлтэйн фестиваль арга хэмжээгээр Монгол үндэстэн, ястны хувцас, эдлэлийг хүүхэд залуус, иргэд, жуулчдад сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгавруудыг өгөв.

Мөн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжүүлэхтэй холбоотой 2019 онд батлагдсан дүрэм, журмуудын талаар, Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид орсон өөрчлөлтүүдийн талаар тус тус танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook