быстрый займ на карту
Үзсэн: 230

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 102 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ БАЙГУУЛСАН ЖИШИГ ГАЛ ТОГООГ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс санаачлан жишиг загвар гал тогоог 102 дугаар цэцэрлэгт байгуулж мэргэжлийн хоол зүйчийг ажиллуулж байна.

Цэцэрлэгийн насны хүүхдийг багаас нь эрүүл зохистой хооллолтын дадал хандлагатай болгох зорилгоор 102 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийг багаас нь зөв хооллох мэдлэг, боловсрол олгох сургалтыг 2019 оны 4 дүгээр сарын 10, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад 250 гаруй эцэг эхийн төлөөлөл, 14 багш, ажилчид хамрагдсан бөгөөд Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган жишиг загвар гал тогоо болон дүүргээс хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулж, ШУТИС ҮТС-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, БСШУСЯ-ны сайдын зөвлөх доктор (Ph.D) М.Пүрэвжав “Хүүхдийн хоол шим, тэжээл хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нь” сэдвээр хичээл заалаа. Мөн 102 дугаар цэцэрлэгийн хоол зүйч эцэг эхчүүдэд хоолны цэсийг танилцуулж, эцэг эхчүүдэд гарын авлага бэлтгэн тараалаа.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook