быстрый займ на карту
Үзсэн: 198

ЧИНГЭЛТЭЙН ФЕСТИВАЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Иргэдийнхээ тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, спорт, соёл урлагийн үйлчилгээнд иргэдээ хамруулах, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, үндэсний дээл хувцас,  уламжлалт соёл урлагийг олон улсад таниулах, сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чингэлтэйн фестиваль” арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн хурал 4 дүгээр 16-ны өдөр дүүргийн хурлын танхимд боллоо.

Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, холбогдох үүрэг даалгавар өглөө. Чингэлтэйн фестиваль 5 дугаар сарын 25-ны өдөр болох бөгөөд энэ үеэр иргэдийн парад жагсаал, төрийн үйлчилгээ, урлаг спортын арга хэмжээ,  худалдаа үйлчилгээ зэрэг иргэдийн амралт чөлөөт цагт зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм.

Энэ удаагийн фестивалийн зохион байгуулалтын ажилд Засаг даргын дэргэдэх хэлтсүүдийн оролцоог бүрэн хангах, хэлтэс, албад болгон шинэлэг ажлуудыг санаачлан төлөвлөгөөнд тусгаж, ерөнхий төлөвлөгөөг 4 дүгээр сарын 18-ны өдөр танилцуулах үүрэг даалгаврыг өглөө.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook