быстрый займ на карту
Үзсэн: 719

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛЖ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДАМД ОРОЛЦОНО

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг болон БНТУ-ын Истанбул хотын Пендик дүүрэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн сурагчид Турк улсад зохион байгуулагдах Олон улсын хүүхдийн их наадамд оролцоно.

Олон улсын хүүхдийн их наадам энэ сарын 18-24-ний өдрүүдэд болох бөгөөд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн бүжгийн 26 хамтлагийн 250 гаруй сурагчдаас шалгарсан 37, 50, 61 дүгээр сургуулийн 3 хамтлагийн 3-7 дугаар ангийн 22 сурагч ардын бүжгийн төрлөөр оролцох юм. Наадамд оролцох авьяаслаг сурагчдад дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар онгоцны билетийг гардуулан өгч, сурлага, урлагийн өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Leave a Reply

  • Facebook