быстрый займ на карту
Үзсэн: 158

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ 100 БАЙГУУЛЛАГЫН 1000 АЖИЛТАН, АЛБАН ХААГЧ ХАМРАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Гамшгаас хамгаалах сургууль, дадлага зохион байгуулах тухай А/25 дугаар захирамж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах сургууль бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/221 дүгээр захирамжийн хүрээнд болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд дүүргийн төрийн болон нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн,  хуулийн этгээд аж ахуйн нэгж байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 4 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 100 аж ахуйн нэгж байгууллагын 1000 гаруй ажилтан алба хаагч хамрагдав. Гамшгийн улмаас учирсан хохирол аюулыг иргэн бүрт мэдээлж гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.

Leave a Reply

  • Facebook