быстрый займ на карту
Үзсэн: 327

АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх”-ээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Авилгатай тэмцэх газраас “Нийтийн хоолны үйлчилгээ дэх эрсдэлд суурилсан мэргэжлийн хяналт шалгалт ба  аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн хэмжээнд байгаа орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэлийн цэг салбарын өнөөгийн байдлын талаар болон дүүргээс авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга тавьж санал солилцлоо.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.

Нийтийн орон сууцны нэгдүгээр давхарт болон бусад нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудтай холбоотой иргэд, олон нийтээс гарч байгаа гомдол, мэдээллийг хэлэлцүүлгээр хөндсөн бөгөөд нийтийн хоолны үйлчилгээнд хийж буй мэргэжлийн хяналт шалгалт болон төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлуудаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, санал, бодлоо хэлэлцэв.

Орон сууцны нэгдүгээр давхрын зориулалтыг өөрчлөн, ашиглалтын шаардлага хангахгүй орчинд нийтийн хоол хүнсний үйлчилгээ явуулж байгаа байруудад бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгож байгааг таслан зогсоох, мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийхдээ эрсдэлийг бодитой тогтоох, аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бий болгох, бэхжүүлэх, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохдоо үндэслэлгүй нэмэлт төлбөр хураамж авахгүй байх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцүүлэгт оролцогч талууд цаашид хамтран ажиллахаар тогтлоо.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook