быстрый займ на карту
Үзсэн: 456

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН  АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Зөвлөгөөнийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч бөгөөд дүүргийн ХАБЭАхуйн салбар зөвлөлийн дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа. Зөвлөгөөнд дүүргийн 1-19 дүгээр хороодын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн гишүүд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн оюутнуудын төлөөлөл 170 гаруй хүн оролцож Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар  баримтлах бодлого түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн нөхцөл байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны үүрэг, оролцоо, анхаарах асуудал, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэрэгжүүлж буй бодлого, анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр хэлэлцэж, санал солилцсон юм.

Leave a Reply

  • Facebook