быстрый займ на карту
Үзсэн: 339

ДҮҮРГИЙН ДАЙЧИЛГААНЫ БЭЛТГЭЛ НӨӨЦИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/08, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/101 дүгээр тушаалын дагуу Хилийн ба дотоодын цэрэгт алба хаасан цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн мэргэжил олгох  сургалтыг Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн боловсон хүчин, сургалтын материаллаг баазыг түшиглэн 4 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан сургалтын түргэвчилсэн хөтөлбөрөөр Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдлаа.

Цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд дараах хичээлийн төрлөөр сургалтыг зохион байгуулж явуулсан байна. Үүнд:

  1. Мэргэжлийн бэлтгэл
  2. Батлан хамгаалах хууль тогтоомж, цэрэг эх оронч хүмүүжил
  3. Цэргийн нийтлэг дүрэм
  4. Галын бэлтгэл
  5. Үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах, хүн эмнэлгийн бэлтгэл
  6. Бие бялдрын бэлтгэлжилт

Сургалтын төгсөлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож сургалтаа амжилттай дүүргэж, цэргийн холбооны бага мэргэжил эзэмшсэн цэргийн үүрэгтнүүдэд баяр хүргэж, батламжийг гардуулан өгөв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook