быстрый займ на карту
Үзсэн: 239

ЧИНГЭЛТЭЙЧҮҮД “АГААР,ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” УРИАН ДОР НЭГДЭЖ “ЦЭВЭР ОРЧИН-ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО АЯН”-Д ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоолоор УБ хотын төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулан 4 дүгээр сарын 18-ны өдөр гэр хорооллын 13-19 дүгээр хороодын ахмадууд, иргэд болон Бизнес Инкубатор Төвийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд гэр сууцаа хэрхэн дулаалах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг ахуйн хэрэгцээндээ хэрэглэж хэвших, түүхий нүүрс хэрэглэхгүй амьдралын чанараа дээшлүүлэхэд Төр захиргааны байгууллагаас иргэдийг дэмжиж байгаа төсөл хөтөлбөр, зохион байгуулж буй ажлуудын талаар мэдээлэл өгөх, Чингэлтэй дүүргийн “МЭДЭЭЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ”-ийн үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол дүүргийн “Мэдээлэл Инновацийн Төв” – д ажиллаж хүрэлцэн ирсэн ахмадууд, иргэд, үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж, санал солилцож, дүүргийн төр захиргааны байгууллагаас “ИРГЭДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” -ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook