быстрый займ на карту
Үзсэн: 132

“УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” ТӨСЛИЙН 2 ДУГААР ҮЕ ШАТЫН ТАНИЛЦУУЛГА СЕМИНАР БОЛЛОО

Улаанбаатар хотын төвд хүн амын хэт нягтаршил, гэр хорооллын иргэд нийгэм, эдийн засаг, төрийн үйлчилгээг авах, эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрах боломж хязгаарлагдах зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шийдвэрийн дагуу “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр төслийн 1 дүгээр үе шатны “СЭЛБЭ ДЭД ТӨВ”-д хэрэгжих төсөлд Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороодын хэсгүүд хамрагдаж ажлууд төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байгаа бөгөөд 2 дугаар үе шатанд хэрэгжүүлэх “ДЭНЖИЙН 1000” дэд төвд хэрэгжих төслийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан төслийн талаар нэгдмэл ойлголт өгөх, хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагыг тодорхойлох зорилготой Төслийн эхлэлийн семинарыг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн газраас зохион байгууллаа.

“ДЭНЖИЙН 1000” дэд төвд хэрэгжих төсөлд Чингэлтэй дүүргийн 10,11,12,13 дугаар хороодын тодорхой хэсгүүд хамрагдах бөгөөд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол болон холбогдох хэлтэс албадын дарга нар, ажилтнууд, хороодын Засаг дарга нар, Ажлын албаны ажилтнууд, хэсгийн ахлагч нар семинарт оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат төслийг хэрэгжүүлэхэд иргэдийн Нийгмийн хамгааллын бодлогыг хангаж, хамтын ажиллагаанд тулгуурлаж, төслийн зорилго ач холбогдлыг иргэдэд сурталчлах, бодит мэдээллийг хүргэж, багийн зарчмаар бүх шатандаа хамтарч ажиллахыг семинарт оролцогчдод онцлоод Чингэлтэй дүүргийн Удирдлагын баг төслийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллах болно гээд Төслийн үйл ажиллагаанд амжилтыг хүслээ.

Leave a Reply

  • Facebook