быстрый займ на карту
Үзсэн: 514

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН “СУДЛААЧ-2019” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

“Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран эмч, эмнэлгийн ажилтнуудын “Судлаач” онол, практикийн бага хурлыг 10 дахь жилдээ зохион байгууллаа. Онол практикийн хуралд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд амжилт хүслээ.

Тус онол практикийн бага хурлаар  дүүргийн хүн амын эрүүл мэнд, өвчлөл, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг сүүлийн  жилүүдийн байдлаар харьцуулсан судалгаа хийж, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудын талаар 21 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Leave a Reply

  • Facebook