“ЗӨӨВРИЙН УНДНЫ УС ТҮГЭЭХ БАЙР БАРИХ” ТЕНДЕРИЙН ҮНИЙН САНАЛЫГ НЭЭЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зөөврийн ундны ус түгээх байр барих” /13/001/ тендерийн нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү тендерт нийт дөрвөн компани тендерийн материал ирүүлснээс ”Биг Монголиа Билдинг” ХХК 23.910.465, “Ургамалын далай” ХХК 24.535.626, “Хаппи бьюлдинг” ХХК 22.347.778, “ЗТЭЗ “ ХХК 32.000.000 төгрөгийн тус тус үнийн санал ирүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай /ТБОНӨХБАҮХА/ хуулийн дагуу 14 хоногийн дотор дээрх ажлыг гүйцэтгэгчийг үнэлгээний хорооноос сонгон шалгаруулах юм.

Leave a Reply

  • Facebook