быстрый займ на карту
Үзсэн: 327

ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ОХУ-ЫН УЛАН-ҮД ХОТООР АЯЛЛАА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний удирдамжид заасны дагуу 1, 2 дугаар байр эзэлсэн дүүргийн 5, 24 дүгээр дунд сургуулийн баг тамирчид, сурагчид 2019 оны 03 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд ОХУ-ын Улан-Үд хотоор аялаад ирлээ.
Аяллын үеэр сурагчид Дархан-Уул аймаг дахь  Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, тус ангийн хөгжмийн салааны урлагийн тоглолтыг үзэж сонирхсон юм. Хил хамгаалах ерөнхий газрын харьяа 343, 101 дүгээр ангийн удирдлагуудтай харилцан харилцааг хангаж ажиллаа.
Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Оргихын булаг байгалийн болон түүхэн дурсгалт газартай танилцсан.
Аяллын хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Итгэлт хамбын хийд, Улан-Үд хотын Залуу зохион бүтээгчдийн ордны үйл ажиллагаатай  танилцаж, хүүхдийн робот зохион бүтээх дадлагын хичээл сургалтыг үзэж сонирхож, тус хотын түүхэн дурсгалт газруудаар аяллаа.

Leave a Reply

  • Facebook