быстрый займ на карту
Үзсэн: 265

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний нээлтийн арга хэмжээ 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуульд боллоо.

            Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нар болон нийслэлийн 9 дүүргээс шалгарсан баг тамирчид, сургуулиудын удирдлагууд, багш, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. 

            Цэрэг спортын “Дөл” тэмцээн дүүрэгт жил бүр Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулагдаж, 2 жил тутам нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болж баг тамирчид тогтмол амжилттай оролцож ирсэн. Тэмцээн нь хүүхэд залуусыг сахилга хүмүүжил, хувийн зохион байгуулалт бүхий иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

Leave a Reply

  • Facebook