быстрый займ на карту
Үзсэн: 256

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй нийслэлийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зохион байгуулагдлаа.

            Нийслэлийн аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнд Чингэлтэй дүүргийн Харсүлд тасаг Батлан хамгаалах хууль тогтоомж, гранат шидэлт, жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 1, 2, 3 дугаар 16 тоот дасгал, эмнэлгийн анхан шатны тусламж, тасгийн захирагч нарын тэмцээн, цогцолбор дасгал, урлаг, ханын сонин зэрэг 10 төрлийн тэмцээнд эр зориг, хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин уралдсанаас тасгийн захирагч нарын тэмцээн буухиа гүйлт,  цэргийн 1, 2, 3 дугаар 16 тоот дасгал, урлагийн төрлүүдэд тэргүүлж нийт 40.13 оноогоор дэд байрт шалгарч мөнгөн медалийн эзэд боллоо. өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Чингэлтэй дүүргийн баг тамирчид 2017 онд тус тэмцээнд оролцож 3 дугаар байр эзэлж байсан бөгөөд энэхүү амжилтаа  2019 онд  ахиулж чадлаа.            

Цэрэг спортын “Дөл” тэмцээн дүүрэгт жил бүр Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулагдаж, 2 жил тутам нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болж баг тамирчид тогтмол амжилттай оролцож ирсэн.

 

Leave a Reply

  • Facebook