быстрый займ на карту
Үзсэн: 366

ЯАРАЛТАЙ ЦУГЛАРАХ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын шийдвэрээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04:20 цагт Онцгой комиссын гишүүдийг яаралтай цугларах дохио өгч бэлтгэл бэлэн байдлыг шалган дүүргийн хурлын зааланд Газар хөдлөлтийн гамшгийн цагийн байдал дээр ажиллах штабын дадлага сургууль зохион байгууллаа. Дадлага сургуулийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбоотой мэдээ мэдээлэл хүргэж, холбогдох үүрэг чиглэл өглөө.

 

Leave a Reply

  • Facebook