быстрый займ на карту
Үзсэн: 513

ӨСВӨРИЙН ДАЙЧДАД БАЯР ХҮРГЭЛЭЭ

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах  ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, цэрэг, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/178 дугаар захирамжийн дагуу цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн материаллаг баазыг түшиглэн 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээний 2 дугаар шатанд Чингэлтэй дүүргийн  ерөнхий боловсролын сургуулийн “Хар сүлд” тасаг оролцон хурд, хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэмцээний нийлбэр дүнгээр “Дэд байр”-н шалгарч, өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн дайчдыг хүлээн авч уулзан баяр хүргээд, 2017 онд дүүргээс оролцсон өсвөрийн дайчид “Гутгаар” байр эзэлж байсан амжилтыг ахиулсанд талархал илэрхийлээд сурагчдын хамт олонч байдал, төлөвшлийг сургууль, анги хамт олонд нь алдаршуулах ажлыг төлөвлөгөөт сургалт, ажлуудтай уялдуулан зохион байгуулахыг Боловсролын хэлтэс, Цэргийн штаб, сургуулиудын удирдлагад чиглэл болголоо.

Leave a Reply

  • Facebook