быстрый займ на карту
Үзсэн: 474

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн удирдах албан тушаалтнуудын шуурхай зөвлөгөөн 4 дүгээр сарын 23-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж цаг үеийн байдлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө.

Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гаргах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/329 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/337 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн төр, захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00-19.00 минут байхаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/339 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, түр аюулгүй талбайд түр цугларах дадлагыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар хотын авто замын байгууламжийг хаасан тухай гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/338 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах,  орчны эрүүл аюулгүй, тав тухай байдлыг хангуулах, өнгө үзэмжтэй байлгах зорилгоор гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон гудамж замын тохижилтыг нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/322 дугаар захирамжийн хэрэгжилтийг дараагийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, камержуулах, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллах, мал амьтны гоц халдварт шүлхий болон гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн аюулгүй байдалд хяналт тавих, хороо, харьяа байгууллагуудынхаа бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, Захирагчийн ажлын албатай ажлын зарим чиг үүргээ уялдуулах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дүүргүүдийн Засаг дарга, хороодын Засаг дарга, Иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн байна.

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх, айл, өрх иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүрт мэдээллийг хүргэж ажиллах, иж бүрэн сургуулийн бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангах, Иргэн төвтэй төрийн үйлчилгээ аяны хүрээнд иргэдээс ирсэн санал, хүсэлтийг шийдвэрлэлтэд анхаарч ажиллах, Чингэлтэй фестиваль арга хэмжээний зохион байгуулалт, бэлтгэл ажилд анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өглөө.

Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Чингэлтэй фестивалийн бэлтгэл ажил, анхаарах зүйлс, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль боловсролын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга угсралтын үйл ажиллагааны товч танилцуулга, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга С.Эрдэнэбаяр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн бэлтгэл ажил, нарийвчилсан төлөвлөгөөг тус тус танилцуулсан юм.

Leave a Reply

  • Facebook