быстрый займ на карту
Үзсэн: 499

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ТАМИРЧИД БОЛЛОО

Энэ сарын 4-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Даамын өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид болох 39 дүгээр сургуулийн 1а ангийн сурагч Б.Аминхүслэн алтан медаль, 2 мөнгөн медаль, 57 дугаар сургуулийн 3б ангийн сурагч Х.Дэлгэрмөрөн алтан медаль,  39 дүгээр сургуулийн 8в ангийн сурагч У.Баяржаргал хүрэл медаль тус тус хүртэж өсвөрийн Улсын аварга тамирчид боллоо.

Тамирчдыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан баяр хүргээд сурлага, спортын өндөр амжилтыг хүсэв. Эдгээр тамирчид ирэх 6 дугаар сард Узбекстан улсын Ташкент хотноо болох Даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Leave a Reply

  • Facebook