быстрый займ на карту
Үзсэн: 500

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ БОЛОН НҮҮН ШИЛЖИХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/88 дугаар захирамжийн хүрээнд Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж, сургах, дадлагажуулах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.

Үүнтэй холбогдуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Гамшгаас хамгаалах сургууль дадлага зохион байгуулах тухай А/163 дугаар захирамжаар баталсан Нүүлгэн шилжүүлэх болон нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулах Ажлын дэд хэсгийн хурал боллоо.

Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд 4 дүгээр сарын 25-ны өдөр сургуульд хамрагдах иргэдийг дүүргийн түр цугларах талбайгаас түр байрлах байранд нүүлгэн шилжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, зохион байгуулалтад анхаарах асуудлуудаар үүрэг чиглэл өгөв.

Leave a Reply

  • Facebook