быстрый займ на карту
Үзсэн: 223

НИЙСЛЭЛИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ОРОЛЦЛОО

Нийслэлд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаагаа зохион байгуулагдаж буй Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон албаны бусад зочид, Чингэлтэй дүүргийн Онцгой комисс, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

Leave a Reply

  • Facebook