быстрый займ на карту
Үзсэн: 380

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 540 ИРГЭНИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны 540 иргэнийг 19 дүгээр хороонд байрлах түр нүүлгэн шилжүүлэх талбайд нүүлгэн шилжүүллээ.

Үйл ажиллагаанд Онцгой байдлын Ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга бөгөөд Онцгой комиссын дэд дарга С.Эрдэнэбаяр болон комиссын гишүүд оролцлоо.

Энэ үеэр дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Хэв журам сахиулах алба, Замын цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Улаан загалмайн хороо, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК зэрэг 11 байгууллагын 129 албан хаагч, мэргэжлийн албад иргэдэд холбогдох мэдээллийг өгч, эрүүл мэнд болон бусад үйлчилгээнд хамруулан ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook