быстрый займ на карту
Үзсэн: 353

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДУУРАЙЛГАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой комисс Газар хөдлөлтийн аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг явууллаа. Дадлага сургуулиар дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах 8 албадын алба хаагчид Засгийн газрын 11 дүгээр байранд газар хөдлөлтийн хор уршгийг арилгах, аврах, эрэн хайх үйл ажиллагааг зохион байгуулав.

Үйл ажиллагаанд Онцгой байдлын Ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга бөгөөд Онцгой комиссын дэд дарга С.Эрдэнэбаяр болон комиссын гишүүд оролцлоо.

Leave a Reply

  • Facebook