ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ИХ НААДАМД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг болон БНТУ-ын Истанбул хотын Пендик дүүрэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Пендик дүүрэгт 4 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 14 дэх удаагийн Олон улсын хүүхдийн их наадамд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн бүжгийн 26 хамтлагийн 250 гаруй сурагчдаас шалгарсан 37, 50, 61 дүгээр сургуулийн гурван хамтлагийн 3-7 дугаар ангийн 22 сурагч ардын бүжгийн төрлөөр оролцов. Наадамд оролцсон сурагчдын ирэх, очих онгоцны зардлыг дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас хариуцсан бөгөөд цаашид сурагчдын мэдлэг, авьяас, чадварыг хөгжүүлэх олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Leave a Reply

  • Facebook