СУРАГЧДЫН ДУНД УРАН ИЛТГЭЛИЙН АВАРГА  ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргээс 2019 оныг “ИРГЭДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласан бөгөөд энэхүү жилийн ажлын хүрээнд зохион байгуулагдах “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙГ ХОРИГЛОСОН ОЛОН УЛСЫН ӨДӨР”-тэй холбогдуулан 1 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба болон тус хорооны дэргэдэх “Ази мөрөөдөл” ТББ хамтран дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 9-12 дугаар ангийн 100 сурагчдын дунд “Уран илтгэл”-ийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнийг ЧДИТХ-ын Тэргүүлэгч, 1 дүгээр хорооны Засаг дарга Н. Сайнболд албан ёсоор нээж, сурагчдад амжилт хүслээ.

Тэмцээний тэргүүн байрт  50 дугаар сургуулийн сурагч Д. Мичидмаа, дэд байрт 17 дугаар сургуулийн сурагч Т. Саранцацрал, гутгаар байрт 50 дугаар сургуулийн сурагч Б.Амина нар шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тусгай байрыг 5 дугаар сургуулийн сурагч Б. Болороо, 23 дугаар сургуулийн сурагч Э. Мишээл, Бэтүб хийдийн сургуулийн сурагч Б. Чингүүн нар эзлэн Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдсан юм. Уралдаанаас гарсан уриалга, зөвлөмжийг Чингэлтэй дүүргийн “Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын нэгдсэн чуулга уулзалт”-д танилцуулах юм.

Leave a Reply

  • Facebook