“ХҮҮХДЭЭ СОНСЪЁ” АЯНЫ ХҮРЭЭНД “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2019” ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Олон Улсын өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход бүх нийтээрээ нэгдье” уриан дор “ХҮҮХДЭЭ СОНСЪЁ” нэг сарын аяныг өрнүүлж байгаа билээ. Аяны хүрээнд “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2019” хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгуулж, чуулганд ерөнхий боловсролын сурагч, сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд, дүүргийн удирдлагууд зэрэг 250 гаруй хүн оролцлоо.

Чуулганыг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн нээж, “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа 2018” хүүхдийн чуулганаас гарсан санал, зөвлөмжийн дагуу хийсэн үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд “Хүүхдэд ээлтэй-Өрх гэр бүл”, “Хүүхдэд ээлтэй-Орон нутаг”, “Хүүхдэд ээлтэй-Хүчирхийлэлгүй орчин”, “Хүүхдэд ээлтэй-Боловсролын үйлчилгээ” гэсэн дөрвөн сэдвийн дагуу салбарын хэлэлцүүлгийг зохион байгуулж, салбар хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжөө нэгдсэн чуулган дээр танилцуулан, санал зөвлөмжийн дагуу дүүргийн удирдлагуудаас асуулт асууж, хариулт авлаа. Чуулганы төгсгөлд “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2019” хүүхдийн чуулганаас гарсан санал, зөвлөмжийг дүүргийн холбогдох хэлтэс, албадын дарга нарт гардуулсан юм.

 

Leave a Reply

  • Facebook