“СУДЛААЧ-2019” ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫГ СУВИЛАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жилийн хүрээнд сувилагч нарын идэвх, оролцоо, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Судлаач-2019” онол, практикийн бага хуралд дүүргийн эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн сувилагч нар оролцлоо. Үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж үг хэлж, дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлогыг танилцуулж, судалгаа хийсэн сувилагч нарт амжилт хүслээ.

Тус онол практикийн бага хурлаар  дүүргийн хүн амын эрүүл мэнд, өвчлөл, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг сүүлийн жилүүдийн байдлаар харьцуулсан судалгаа хийж, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчилгээний соёл, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, сувилагчийн ёс зүй, хариуцлагыг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудын талаарх сэдвээр сувилагч нар хэлэлцлээ.

Онол практикийн бага хурлын тэргүүн байрт “Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн жирэмсэн эмэгтэйн хяналт ба тэмбүү өвчний оношилгоо, эмчилгээ” сэдвээр 18 дугаар хорооны “Үйлс нэгтэн” ӨЭМТ-ийн сувилагч Д.Эрдэнэгэрэл, дэд байрт “Чингэлтэй дүүргийн зорилтод насны эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын урьдлын эрт илрүүлгийн байдал” сэдвээр ЧДЭМТ-ийн эмэгтэйчүүдийн сувилагч Д.Алтанцэцэг, гутгаар байрт “Жирэмсний нойргүйдлийг судалсан нь” сэдвээр ЧДЭМТ-ийн Хайлааст салбарын эмэгтэйчүүдийн сувилагч Д.Цэвээнжав нар тус тус шалгарлаа.

 

Leave a Reply

  • Facebook