ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ИХ НААДАМД ОРОЛЦСОН СУРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Бүгд Найрамдах Турк улсын Истанбул хотын Пендик дүүрэгт 4 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 14 дэх удаагийн Олон улсын хүүхдийн их наадамд Чингэлтэй дүүрэг болон Пендик дүүрэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргээ төлөөлөн оролцсон 22 сурагчийн төлөөллийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр сурагчид наадамд оролцоход дэмжсэн дүүргийн удирдлага, хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байлаа. Сурагчдын онгоцны зардлыг дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас хариуцсан бөгөөд цаашид сурагчдын мэдлэг, авьяас, чадварыг хөгжүүлэх олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Leave a Reply

  • Facebook