ХЭЛ ХУУР ХӨГЖМӨӨР ДҮҮРГИЙН 70 ГАРУЙ ИРГЭН ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

Чингэлтэй дүүрэг, ОХУ-ын Саха(Якут) улсын Хангалас дүүргийн Покровск хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнө эртний түүхт Хэл хуур хөгжмийн сургалтыг дүүргийн Соёлын төвд хичээллүүлж байна.

Сургалтад 2018 онд 30 сурагчийг хамруулсан бөгөөд энэ онд 70 гаруй сурагч, багш, эцэг эхийн төлөөллийг хамруулан сургалтыг явуулж байна. Тус сургалтын тайлан тоглолт өнөөдөр дүүргийн Соёлын төвд боллоо. Тоглолтод дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож хэл хуур хөгжмөөр хичээллэгч хүүхдүүдэд сурлага, урлагийн амжилт хүсэн ерөөв.

Leave a Reply

  • Facebook