“БИДНИЙ БАХАРХАЛ” ХҮҮХДИЙН АРДЫН УРЛАГИЙН XIII ИХ НААДМЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийнхээ хөгжлийн дэмжих жил”-ийн хүрээнд хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв, урын санг өвлүүлэн үлдээх, тэдний авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор зохион байгуулсан “Бидний бахархал” хүүхдийн ардын урлагийн ХIII их наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, цэцэрлэгийн хүүхэд, багачууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

“Бидний бахархал” 13 дахь удаагийн хүүхдийн урлагийн наадамд дүүргийн 17 сургууль, 26 цэцэрлэгийн 1200 гаруй хүүхэд хамрагдаж, урлагийн 9 төрлөөр өрсөлдсөнөөс шилдэг 208 хүүхэд шагналт байранд шалгарлаа. Мөн хүүхдийн авьяасыг хөгжүүлж, идэвх оролцоог ханган амжилттай оролцсон шилдэг сургууль, цэцэрлэг, багш нарыг шалгаруулан шагнаж урамшуулсан юм.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook