ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХЭМЖЭЭНД ГАР ДЭЭРЭЭС ГАР УТАС ХУДАЛДАН БОРЛУУЛДАГ ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООНО

Дүүргийн нутаг дэвсгэрт орших гар утас худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын гадна орчимд хууль бусаар гар дээрээс гар утас худалдан борлуулдаг иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох талаар хурал боллоо. Хурлыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж гар утас худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагад “Гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглох” гэсэн тэмдэглэгээ, ухуулах самбар байрлуулах, түрээслэгчдийн дунд “Мөнгө угаах гэмт хэргийн хор уршиг, хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, хамгаалалтын алба, нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тэдгээрийг дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран ажиллах нөхцөл бололцоог хангах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаны хүмүүст өглөө.

Хуралд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Г.Энхбаяр, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг нар болон аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагын төлөөллүүд оролцлоо.

Leave a Reply

  • Facebook