ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН НУТАГ ДЭВСГЭРТ АМЬДРАХ ОРЧНЫ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн Газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд Орчны Бохирдлыг бууруулах Үндэсний Хороо Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газартай хамтран “АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг 4 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулж, улмаар дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт амьдрах орчны судалгааг Хяналтын багийн 648 иргэдийн оролцоотой гүйцэтгэж байна. Энэхүү ажлын явц байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлууд, ажлыг эрчимжүүлэх талаар харилцан санал солилцох зорилготой 7-19 дүгээр хороодод ажиллаж байгаа Хяналтын багийн иргэдтэй уулзах уулзалтыг дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол 5 дугаар сарын 2-ны өдөр дүүргийн “МЭДЭЭЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ”-д зохион байгууллаа.

Санал солилцох уулзалтад Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ахлах мэргэжилтэн Ч.Цэвэгмид болон дүүргийн 11, 12, 13 дугаар хороодын Засаг дарга нар, Хяналтын багийн иргэд оролцлоо. Цаашид энэхүү уулзалт хуваарийн дагуу зохион байгуулагдах юм.

ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ӨВӨРТӨӨ АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ ХАМТДАА ХӨГЖИХӨД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ ЮМ.

Leave a Reply

  • Facebook