ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН МЭДЭЭЛЭЛ, ИННОВАЦИЙН ТӨВД САНАЛ СОЛИЛЦОХ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Засгийн Газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд “АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг 2019 оны 04 дүгээр сарын 09 – ний өдөр Орчны Бохирдлыг бууруулах Үндэсний Хороо нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулж, улмаар Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт амьдрах орчны судалгааг Хяналтын багийн 648 иргэдийн оролцоотой гүйцэтгэж байна. Энэхүү ажлын явц байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлууд, ажлыг эрчимжүүлэх талаар харилцан санал солилцох зорилготой 7-19 дүгээр хороодод ажиллаж байгаа Хяналтын багийн иргэдтэй уулзах ээлжит уулзалтыг дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол дүүргийн “МЭДЭЭЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ”-д зохион байгууллаа. Энэ удаагийн санал солилцох уулзалтад Дүүргийн 7,8,9,10 дугаар хороодын Засаг дарга нар, Хяналтын багийн иргэд оролцлоо. Цаашид энэхүү уулзалт хуваарийн дагуу зохион байгуулагдах юм.

Leave a Reply

  • Facebook